ХХААЯ-ны зүтгүүлээд байгаа өвчтэй үрийн будаанд авилгалын сүлжээ бий

Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар гурван компани (Сайд асан Х.Баттулгын “Милл хаус”, Т.Бадамжунайгийн “Хангай гурил”, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шаравдоржийн хүргэний) үрийн улаан будаа оруулж ирэх болсон билээ. Ямартай ч эхний ээлжинд ирсэн үрийн будаанаас дээж авсан  Мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч өөр өөр дүгнэлт гарган асуудал үүсгээд байгаа билээ. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам “Өвчлөлтөй, хог шороотой, гуравдугаар зэргийн үрийн будаа тарьж болохгүй” гэж дүгнэсэн байгаа юм.

Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаа болохоор “Хоёрдугаар зэргийн үрийн будаа, хог шороог нь цэвэрлээд тариалж болно” гэж дүгнэлт гаргажээ.  Ингээд хоёр байцаагчийн дүгнэлт зөрүүтэй гарсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар П.Болормаагийн дүгнэлтийг зүтгүүлж байгаа юм. Тэгэхдээ “ОХУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагууд шинээр гарган авсан  сортын  улаан будааны үрийг тарьж болно гэсэн” гэх болхи бүдүүлэг тайлбар хийж байгаа билээ. Шударгаар дүгнэлт гаргасан байцаагч Д.Цэрэндуламыг ажлаас нь халах, АТГ-аар айлган сүрдүүлж эхэлсэн байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий яам яагаад нэгдүгээр зэргийн сайн үрийн будаа оруулж чаддаггүй юм бэ. Хамгийн хямдхан, гахайнд өгөх дээрээ тулсан улаан будаа оруулж ирчихээд тариаланчидад шахах гэж оролдож буйн цаана юу нуугдана бэ. Мэдээж үрийн будаанаас ашиг унагах гэсэн аж ахуйн нэгжүүдийн тэмцэл, авлигалын тор нь нэхэгдэж байгаа юм биш үү. Дүгнэлт гаргасан “жараахайнуудтай”-тай тэмцэлдэж байхын оронд оруулж ирсэн, зөвшөөрөл өгсөн томцуулыг нь өнгийгөөд хараасай хуулийнхан.

 

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button