Ж.Энхбаяр тойроггүй хоцорчээ

УИХ-ын сонгууль хаяанд тулж ирсэн  энэ үед намууд нэр дэвшигчээ тодруулж буй. Энэ жилийн тухайд намын жагсаалт байхгүй болсон тул нэр дэвшигчид тойргоос сонгогдох учиртай. Тэгвэл өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтаар орж ирсэн 28 гишүүний хувьд  энэ сонгуульд тойрог олдохгүй хэцүүхэн байгааг эх сурвалжууд хэлж байна.

Тухайлбал МАН-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд тойроггүй хоцорсон тухай эх сурвалж мэдээллээ. Ингээд арга ядсан тэрбээр хамгийн олон мандаттай хоёр дүүргийн нэг болох БЗД-т нэр дэвшихээр яригдаж эхэлсэн байна.

БЗД-ийн тухайд АН-аас Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нар 2008-2012 онд сонгогдож байсан бол өнгөрсөн сонгуулиар Ж.Батзандан иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д суусан юм. Харин Д.Арвин дахин сонгуулиар Баянзүрхчүүдийн  төлөөлөл болж ирсэн юм.  Үүнээс харахад Баянзүрхчүүд АН-ынханд илүү итгэл найдвар хүлээлгэдэг нь тодорхой байна.

Гэвч хүн ам ихтэй өрсөлдөөн ихтэй энэ тойрогт МАН-ын залуу боловсон хүчин гэгддэг  Ж.Энхбаяр үзээд алдахаас өөр аргагүй  байдалд оржээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button