Гишүүд чуулганд суух завгүй явна

УИХ-ын чуулганы хуралдаан 09 цагаас эхлэн хуралдах товтой. Гэсэн ч чуулганы хуралдаан эхлээгүй байна. Гишүүдийн ийн чуулганы хуралдаанд суух завгүй байгаа нь учиртай. Тэд УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын асуудалд анхаараад  төслийг  гишүүдийн ирж хүрээгүйн улмаас хэлэлцээгүй юм. Байнгын хорооны гишүүд Сонгуулийн тойрог байгуулах  асуудлаар  хэсэг бүлгээрээ УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нарын өрөөгөөр бөөгнөрөн цуглаж, тохироо хийсэн сурагтай.

СЕХ УИХ-ын сонгуулийн 76 тойргийг байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Төслийн эхний хувилбар хөдөөд 48, хотод 28 тойрог, мандат ногдож.  Жагсаалтын 28 мандат хөдөөд 14, хотод 14 буюу эрх баригч хүчний санал болгосон хувилбараар явагджээ.  Энэ асуудлыг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр байгаа юм.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button