Өмгөөлөгч Г.Батбаяр Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшинэ

УИХ-д горилогчдын сурталчилгаа хэдийн эхэлсэн. Зарим нь урлаг уран сайхан оролдож сурталчилгаагаа хийж байгаа бол зарим нь өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, цахим ертөнцөд олны анхаарлын төвд ямар ч хамаагүй аргаар орохыг чухалчилж байна.
Тухайлбал Х.Тэмүүжин гишүүний нялх амраг гэгдэж байсан Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж олонд танигдсан Г.Батбаяр өмгөөлөгч 2016 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихээр болжээ. Ингээд сонгуулийн сурталчилгаагаа эхэлж, олны анхаарлыг аль болох өөртөө татахаар улайрч байна.
Тэрбээр сүүлийн үед олны анхаарлыг татсан үйл явдал бүрт оролцож, хуулийн хүрээнд тайлбар хийн ял төлөвлөж суудаг болсон. Тэр хамгийн сүүлд буюу өчигдөр Кабелийн телевизүүдийн удирдлагуудын хамтаар хэвлэлийн эрх чөлөөг хаагдуулж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийж, СЕХ, ХХЗХ зэрэгт шаардлага хүргүүлэн, тэмцэж яваа.