76 тойрогт хүч үзэх нэр дэвшигчид тодорч эхлэв

СЕХ-оос 11 нам, гурван эвслийг хуулийн холбогдох заалтыг хангасан хэмээн үзэж, сонгуульд оролцох батламжийг гардуулсан. Тэгвэл улс төрийн томоохон хүчин АН, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорч эхэлжээ.
Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 80 гаруй бие даагч бүртгүүлсэн тухай ч дуулдаж буй. Ингээд АН, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй хүмүүсийн нэрсийг урьдчилсан байдлаар танилцуулж байна. Тэгэхдээ нэр дэвшигчдийг АН Үндэсний зөвлөлдөх хурлаараа шийдвэрлэх бол МАН Бага хурлаараа эцэслэх юм.