Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт явуулахад зориулагдсан автомашинтай боллоо

Нийслэлийн онцгой байдлын газар иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах “тусгай” автомашинтай болжээ.

Тус автомашин нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-д ашиглагдах бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас тусламжаар ирүүлжээ.

Тус автомашиныг ашиглан танхимын болон газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюулт үзэгдэл, ослуудаас урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага, сургалт, сурталчилгааны ажлуудыг иргэдийг хамруулан хийх онцлогтой юм байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button