О.Баасанхүү: Яагаад ингэж хэрэлдээд байгааг ойлгохгүй байна

Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох  тухай СЕХ-ны саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Тойрог байгуулах асуудал дээр яагаад ингэж хэрэлдээд байгааг ойлгохгүй байна. Жишээлбэл, Булганд нэг ч тойроггүй болчихоогүй биз дээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй юм бол хаана ч очоод өрсөлдөөч ээ. Өнөөдөр битгий жүжиг тогло. Ард түмнийг та нар л талцуулаад байгаа шүү дээ. Ард түмнийг гэнэн гэж бодохоо боль. Сонгогчид мөнгөтэй та нарыг  сонгоно гэж найдахгүй байна” гэсэн. СЕХны санал болгосон эхний хувилбар хөдөөд 48, хотод 28 тойрог, мандат ногдож.  Жагсаалтын 28 мандат хөдөөд 14, хотод 14 буюу эрх баригч хүчний санал болгосон хувилбараар орж ирсэн байгаа юм. Харин МАН-ынханд энэ хувилбар таалагдахгүй байгаа юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button