Д.Ганбат 800 сая төгрөгийг хувиасаа гаргаж бидон тараажээ

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчдодоо бидон тараасан нь нэг хэсэгтээ хүмүүсийн ярианы сэдэв болсон. Түүний хувьд нутгийнхнаа хуванцар савнаас үүсдэг хорт хавдраас сэргийлэхийн тулд Алдарт эхийн I, II одонг дагалдуулж, бидон тараасан гэх. Харин тэрбээр  өнөөдрийн чуулганы хуралдаанаар үг хэлэх үеэрээ битон тараасан асуудал луугаа яриагаа хандуулав.

Тэрбээр “Би хувиасаа 800 сая төгрөг гаргаж, иргэддээ бидон тараасан. Энэ бол тэдний эрүүл мэндэд анхаарсан ажил” хэмээн өөрийгөө зөвтгөв.

Түүний бидон тараахад  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров тушаал гаргаж, хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгсөн тухай баримт дэлгэгдэж байв. Магадгүй мань эр төсвөөс мөнгө шамшигдуулсан гэдгээ цайруулахаар иймэрхүү мэдээлэл өгч байгааг үгүйсгэх аргагүй юм.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button