Б.Гарамгайбаатар Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөнө

Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр чуулганаар хэлэлцэж баталсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн. Тэгээд яах юм.  Өөрсдийнх нь хүссэнээр шийдэгдэхгүй болохоор МАН-ынхан ингэж матрын нулимс унагааж байх шиг байна. Та нар зүүн бүсийг эзэнгүй болгосон. Би өөрийгөө сонгуулах гэж Хэнтий аймагт ийм зүйл хийгээгүй. Би өрсөлдөнө. Сонгох, сонгогдох эрх нь ард түмэнд байдаг юм. Та нар шиг би гуйж очихгүй. Би Хэнтийн ард түмэнд байсан, байх ёстой эрхийг нь өгсөн. Үүгээрээ би бахархах болно” гэсэн юм.

Тэгвэл түүний өөртөө зориулж нэмсэн гэх тойрогт МАН-аас Л.Оюун-Эрдэнэ өрсөлдөхөөр болжээ.

 Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг билээ.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button