УИХ-ын сонгуульд өрсөлдөх залуучуудын квоттой холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Засгийн газрын гишүүд нийт 13 асуудал хэлэлцэн шийдвэрлэх бол таван асуудлаар мэдээлэл сонсоно. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх анхаарал татсан асуудал бол УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлтээ өгөх аж. Уг төсөлд УИХ-ын сонгуульд өрсөлдөх залуучуудын квотыг бий болгох ёстой гэсэн асуудал туссан юм.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

\

 

 
П.УНДРАМ

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button