Ч.Улаан Д.Тэрбишдагва нарын “булган сүүл”

Гэтэл тэдний араас МАХН-ын гишүүд ээлж дарааллаараа намаасаа гарч байна. Өнгөрсөн баасан гарагт МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Дугаржав намаасаа гарснаа мэдэгдсэн. Харин өнөөдөр мөн л МАХН-ын гишүүд намаа орхиж байгаа талаар мэдээлэл хийхээр болсон байна.
Өнөөдөр МАХН-аас гарах хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилж байсан хүний гавьяат эмч Л.Жамбалжав. Түүнийг МАХН-аас Г. Шийлэгдамбын оронд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авахаас татгалзсан байсан билээ
Л.Жамбалжав намаас гарах шалтгаанаа “Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар хэтэрхий улстөржих болсон нь уналтанд орох шалтгаан болж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхан өвчин гарч намжсан боловч дахин дэгдэж олон арван хүний амь насыг авч одсоор байна.
Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна.
Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна. Иймд миний бие 2016 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна” хэмээн тайлбарлажээ.
Оллоо.мн