Оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр хэвлэлийн бага хурал хийж,  сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа оффшор дансны тухай хуулийн төсөл санаачилснаа дуулгалаа. Тэрбээр оффшор дансаа сайн дураараа ил болгох гурван хуулийн төсөл санаачилжээ.

Тодруулбал, -Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай

-Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхэж буй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэхдээ, “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм. Мөн Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад буй бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button