Боксын бүсгүйчүүд олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

Сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстан улсын Астана хотод энэ сарын 19-нд эхэлнэ.

73 орны 326 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Ардын багш Д.Банди нарын удирдлага дор долоон ширэн бээлийтэн өрсөлдөнө.

Медальт байрт шалгарсан тамирчдад “Рио-2016”-гийн эрх олгох эл тэмцээнд олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар оролцоно.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button