“Босоо хөх монгол”-ын гишүүдийг хорьжээ

“Босоо хөх монгол” ТББ-ын  Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдан хорьсон байна. Тэднийг ямар шалтгаанаар цагдан хорьсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг гадаадын иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн цагдан хорьсон аж. Харин  тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан гишүүдийг нь барьж, хорьсон уг асуудлыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан “Эх орончдын чуулган”-тай холбон тайлбарлаж байна.

Тэрбээр энэ талаар “Юунаас болж хорьсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо. Гол нь өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Үүнээс шийдвэр гаргаад оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж л бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэлээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button