Группын эздийг парламент руу бүү ойртуул
Өчигдрийн хуралдааны эхэнд л гэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН-ын сандал, ширээний асуудлаас бусад асуудалд ирцээ бүрдүүлдэггүй” гэсэн. Энэ ч ортой. Аль нам нь гишүүдийн эрх ашиг, сандал ширээний асуудал л биш бол чуулган “ирцгүй” хуралдана. Гишүүд картаа оруулж ирцээ бүртгүүлчихээд хурлын дундуур гарч явах, шалтгаангүйгээр хуралдаан таслах нь байдаг л үзэгдэл. Тэгвэл тэд чуулган ирцгүй хуралдаж байх зуур ямар ажил хийдэг вэ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр парламент бизнес эрхлэгчдээр баян болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэд чуулганд сууж хууль батлалцах бус бизнесийн шинэ, шилдэг санаа боловсруулаад өөрт ашигтай хууль дүрэм батлуулахаар УИХ-ыг зорьдог гээд хэлчихвэл буруудахгүй биз.
Энд Германы жишээг дурьдаж болно. Тэнд парламентад сонгогдож ажиллаж байгаа хүн хувийн бизнес эрхэлдэггүй. Нэг үгээр ямар ч бизнесмэн сонгогдоггүй. Бизнесмэн парламентийн гишүүн бүрэн эрхээ дуусгаад бизнес эрхлэх, ямар нэгэн компанитай холбогдох юм бол ард түмний зүгээс хүчтэй эсэргүүцэл тулгардаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг гаргахдаа том компаниуд өр тавих юм бол өрөнд нь Засгийн газар батлагаа гаргахаар заасан. Энэ бол томуудыг төлөөлж УИХ-д суугаа бизнесмэнүүдийн батлалцсан хууль. Тэгвэл том компаниудыг улс төрийн ивээлээс яаж холдуулах вэ?
Юун түрүүн эрх ашгийн эрэмбэ дарааллыг тодорхой гаргах хэрэгтэй байх. Энд Германы жишээг дурьдаж болно. Тэнд парламентад сонгогдож ажиллаж байгаа хүн хувийн бизнес эрхэлдэггүй. Нэг үгээр ямар ч бизнесмэн сонгогдоггүй. Бизнесмэн парламентийн гишүүн бүрэн эрхээ дуусгаад бизнес эрхлэх, ямар нэгэн компанитай холбогдох юм бол ард түмний зүгээс хүчтэй эсэргүүцэл тулгардаг.
Гэтэл манайд энэ жишиг эсрэгээрээ. Парламентад суугаа ихэнх гишүүд группын эзэд. Барилга, зам тээвэр, спирт, банк, санхүү, эм эмнэлгийн гээд Монголын бүхий л том гэсэн компанийн төлөөлөл, захирлууд УИХ-д суудалтай. Тэд өөрийнхөө бизнес руу гүйдэлтэй. Бизнесээ өргөжүүлэхийн тулд хууль, бодлого шийдвэрийг компанийхаа ирээдүйд зориулагдсан байдлаар гаргах жишээтэй. Ийм л учраас томоохон компанийн эздийг парламентаас хол байлгах хэрэгтэй болж байна.
Оллоо.мн