Замын чиг заах, урьдчилан мэдээлэх самбаруудыг суурилуулна

2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулаад байна. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцсөний үндсэн дээр байрлалыг тодорхойлон байршуулж байна.

Одоогоор Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт 2, Их Монгол улсын гудамжинд 2, Баянхошууны хөтөлд 1, Баянхошууны тойрог буюу Баруун, Зүүн салааны уулзварт 2, Сонсголон 22-ын товчоо чиглэлийн замд 2, Нисэхийн тойрогт 1 мэдээлэх самбарын тулгуурыг байрлуулаад байна гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button