Г.Баасан, Арго хоёр нэг тойрогт өрсөлдөнө

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулбал бие даагчид олноор бүртгүүлсэн байх. Тэгвэл эдгээр бие даагчдын нэр дэвшин өрсөлдөх тойрог тодорхой эхнээсээ болж эхлээд байна.

Тодруулбал, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан, Арго багш, хуульч Монгол, ХҮН намын дарга С.Боргил нар Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшихээр болж байгаа бор шувуу нисэж байна. ХҮН намынхан тамгаа булаалдсан асуудлаас болж СЕХ-д бүртгүүлж чадаагүй. Ингэснээр тус  намынхан бие даан өрсөлдөхөөр болоод байгаа юм.

  Харин Арго буюу Б.Ариунболдын хувьд  гадаад хэлний хамгийн олон сурах бичиг зохиосон, Монголдоо хамгийн олон гадаад хэл эзэмшсэн гэдгээрээ олонд танигдсан билээ.  

 

П.УНДРАМ

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button