Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариуллаа.
Ингээд Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа.
П.УНДРАМ
Оллоо.мн