Ч.Улааныг байнгын хорооны даргын суудлаас чөлөөлнө

Энэ удаагийн парламентийн хийх дуртай бас дургүй ажил нь халаа сэлгээ. Халаа сэлгээ хийх үед эрхэм гишүүд бараг л 76 сууж харагддаг.

Өнгөрсөн долоо хоногт найман сар эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яамыг сайдтай болгосон. Тэгвэл ирэх долоо хоногт УИХ УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргыг чөлөөлж, шинэ дарга томилохоор болжээ. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын  хуваарьт уг асуудлыг багтаасан байгаа юм

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Улаан ажилладаг. Ч.Улаан МАН-д элссэн тул Ардчилсан намын бүлэг Төсвийн байнгын хорооны удирдлагыг өөрийн бүлгээс тавихаар шийдсэн нь энэ аж.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button