“Сант” сургууль шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж байна
Сануулахад, “Сант” сургуулийн удирдлагууд сургуулийн өргөтгөл, спорт заал бариулахаар “Бүрэн цутгамал” компанитай 2013 оны зургадугаар сард гэрээ байгуулсан байдаг. Гэвч тус сургуулийн зүгээс барилгын гэрээгээ удаа дараа зөрчиж, улмаар барилгын гүйцэтгэл 85 гаруй хувьтай болсны дараа гүйцэтгэгч компаниа гэнэт солих болсноо мэдэгдэж, гэрээгээ цуцалсан байдаг
Ийнхүү тэдний маргаан хэдэн он дамжин үргэлжилж байна. Харин энд онцлох нэг зүйл бол шаардлага хангаагүй байранд “Сант” сургууль үйл ажиллагаа явуулж байгаа асуудал юм. Нэг үгээр сургуулийн захиргаа болон барилгын компани хоёрын маргаантай асуудлаас болж улсын комисс хүлээж аваагүй, мэргэжлийн байгууллагын шаардлага хангаагүй орчинд хүүхдүүд сурч байна.
Монгол улсын үндсэн хуульд “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэж заасан байдаг. Тэгвэл хүүхдийн эрүүл аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг хангаж чадаагүй “Сант” сургууль үйл ажиллагаа явуулах эрхтэй юу.
Оллоо.мн