П.Ганхуяг: Намайг харлуулахаар улайрч байна
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай холбоотой хэд хэдэн тендер будлиантуулсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Энэ мэдээллийн дагуу тэрбээр өнөөдөр мэдээлэл хийж, ор үндэсгүй гүжирдлэг хэмээн мэдэгдлээ. Энэ үеэр П.Ганхуяг дараах зүйлийг ярилаа.
““Замын-Үүд”-ийн шинэ сум төслийн үйл ажиллагаа доголдсон үүний тендерийг П.Ганхуяг будлиантуулсан, дундаас мөнгө төгрөг идсэн, тендерийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа буруу зохион байгуулсан гэх зэргээр мэдээлсэн. Тендерийг МУ-ын Засгийн газар гурван суманд шинэ сум төсөл зохион байгуулахаар тендер хийгдсэн. Замын-Үүд суманд дөрвөн том бүтээн байгуулалт хийхээр 15 тэрбумын тендер зохион байгуулж компаниудыг шалгаруулсан. Энэ дагуу 15 тэрбум төгрөгөөр дөрвөн том объёкт барихаар болсон нэгийг нь барьчихсан, гурвыг нь барьчихсан байгаа.
100 ортой эмнэлгийн тендерийн барилгын ажлыг бас будлиантуулсан гэж байна. Энд гурван компани оролцсон. Энд нэр нь яригдаад байгаа Арвис компанийн тухайд өмнө нь нийслэлд эмнэлгийн барилгын ажлыг хангалттай хийж чадаагүй хаясан гэх мэдээлэл гарсан тул бид холбогдох ЭМСЯ, АТГ, Цагдаагийн газарт хандаж асуудал байхгүй гэдгийг шалгасан. Эдгээр газруудаас тухайн компанитай үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж болно гэх мэдээллийг ирүүлсэн.
“Спорт цогцолбор”-ын хувьд гэрээ байгуулах үед ямар асуудал байгаагүй. Харин үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван сар болоод явж байх хооронд асуудал үүсэж, хуурамч батлан даалтын асуудал гарсан. Энэ бол манай гэрээтэй холбоогүй Яам, компани хооронд үүсэн асуудал байсан. Ер нь бол Засаг даргад тендерийн ажилд оролцох эрх байдаггүй. Тийм учраас ийм гүтгэлгийн чанартай зүйлүүдээ зогсоохыг шаардаж байна” гэлээ. Тэрбээр мөн өөртэй нь холбоотой газрыг зарж дууслаа гэх хар Пи ар-ын мэдээлэл их гарч байна. Энэ бол ор үндэсгүй зүйл. Тиймээс өнөөдөр энд мэдээлэл хийж тайлбар хийж байгаа юм гэлээ.
Мөн тэрбээр Дорноговь аймагт бүх зүйл хар муу байгаагүй болж бүтэж байгаа зүйл бидэнд байгаа. Манай аймгийн 60 мянган иргэн бүгд муу байгаа юм байхгүй гэдгийг хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцлов.