Уул уурхайн салбар 39.9 тэрбум төгрөгийн зээл авчээ
Энэ оны нэгдүгээр улиралд банкууд нийт 2290.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Шинээр олгосон зээл өмнөх улирлаас 2.3 хувь буюу 50.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувь буюу 121.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Зээлийг салбаруудаар нь авч үзвэл, 1101.9 тэрбум төгрөг буюу 48.1 хувийг хэрэглээний зээлд, 384.3 тэрбум төгрөг буюу 16.8 хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 229.6 тэрбум төгрөг буюу 10.0 хувийг барилгын салбарт, 150.9 тэрбум төгрөг буюу 6.6 хувийг орон сууцны ипотекийн зээлд, 134.2 тэрбум төгрөг буюу 5.9 хувийг боловсруулах салбарт, 39.9 тэрбум төгрөг буюу 1.7 хувийг уул уурхайн салбарт тус тус олгожээ.
Б.Сансар
olloo.mn