НӨАТ-ын 200 саяын азтан тодорсон уу

НӨАТ-ын сугалааны 10 дахь тохирол өнгөрсөн ням гарагт явагдаж, супер азтан тодорсон. Энэ удаад 200 сая төгрөгийн супер азтан тодорсон ч баримтаа бүртгүүлж, баталгаажуулсан  эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар  тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. 

НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар  энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингээд хуулийн дагуу иргэд  худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ  үнийн дүнтэй баримтыг бүртгүүлснээр сугалаанд оролцож,  азтан болох боломжтой. Мөн улирал бүр нийт худалдан авалтынхаа 0,2 хувийг буцаан авах боломжтой болсон. 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 10 удаагийн тохирол явагдаж энэ хооронд 200, 400 сая төгрөгийн супер азтан тодорсон ч одоогоор эзэн нь тодорхойгүй байна. Энэ нь иргэдийн итгэх итгэлийг бууруулж байна. Учир нь 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн өдгөө цагдаагийн байгууллага хэргийг шалгаж буй. Харин өнгөрсөн удаагийн тохирлоор тодорсон 200 сая төгрөгийн азтаны тухайд баримтаа бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Харин энэ талаар иргэд цахим орчинд “хэдэн зуун саяын супер азтан тодорлоо гэдэг ч яг гар дээр мөнгөө авч байгаа хүн байхгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Энэ нь анхнаасаа иргэдийн тархийг угаасан хуурамч ажил юм биш үү” гэх сэтгэгдлийг олноороо илэрхийлж байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button