МАХН-ынхан өлсгөлөнгөө ирэх сарын 5 хүртэл үргэлжлүүлнэ гэв
МАХН-ынхан “Шударга сонгуулийн төлөө” гэсэн уриатай жагсаалыг өнөөдөр 09.00 цагт Чингисийн талбайд хийхээ мэдэгдээд байсан. Гэвч одоогоор Чингисийн талбайд ямар нэг жагсаал цуглаан болоогүй байна.
МАХН-ын намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахаас татгалзсан учир УИХ-ын сонгуульд нэр дэвших намын гишүүд жагсаад зогсохгүй нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.
Иймээс өлсгөлөнд оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, өлсгөлөнд бэлтгэхээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаад байгаа гэнэ.
МАХН-ынхан өлсгөлөнгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мандат олгох өдөр буюу зургаадугаар сарын 5 хүртэл үргэлжлүүлэх гэнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн