МАХН-ын дарга Н.Энхбаяр СХД-ээс нэр дэвшинэ

МАХН-ын Бага чуулганы хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Бага чуулган хаалттай горимоор болж өнгөрсөн юм.  Албаны эх сурвалжийн мэдээллээр МАХН-ын намын дарга Н.Энхбаяр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон билээ.

Гэвч түүнд СЕХ-оос нэр дэвших эрхийг олгох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь МАХН-ын намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг холбогдох газруудаас сонгуульд оролцуулахаас татгалзаад байгаа билээ.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button