Евро 2016 тэмцээн эхлэхэд цөөн хоног үлдлээ

2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Удахгүй Франц улсад болно. Буурал тивийн 24 шилдэг баг зургаан хэсэгт хуваагдан 06.10-07.10 ны хооронд нэг сар өрсөлдөнө. Францын 11 хотын 12 цэнгэлдэхэд тоглолтууд үргэлжлэх ажээ.Тодруулбал Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Сент- Этьен, Тулуз, Ланс, Лилль и Ницце хотуудад болно.

Франц өмнө нь 1960, 1984 онд ЕАШТ-ийг нутагтаа зохион байгуулж байсан тус улс түүхэндээ гурав дахь удаагаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм. Сануулахад, Платинигаар ахлуулсан Францын шигшээ 1984 онд Европын аварга болж, хожим нь 2000 онд дахин түрүүлсэн билээ. Францууд мөн 1938 болон 1998 онд ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж байсан юм. 

 А хэсгийг зохион байгуулагч Францын шигшээ тэргүүлэн, Швейцарь, Румын, Албанийн багууд тус хэсэгт багтаад байгаа. Харин “В” хэсэг: 1. Англи; 2. ОХУ; 3. Уэльс; 4. Словак, “С” хэсэг: 1. Герман; 2. Украин; 3. Польш; 4. Умард Ирланд, “D” хэсэг: 1. Испани; 2. Чех; 3. Турк; 4. Хорват, “E” хэсэг: 1. Бельги; 2. Итали; 3. Ирландийн бүгд найрамдах улс; 4. Швед, “F” хэсэг: 1. Португал; 2. Исланд; 3. Австри; 4. Унгар шигшээ багуудтай өрсөлдөнө.Зургаан  хэсэг бүрээс эхний байранд орсон хоёр баг, гуравдугаар байранд орсон дөрвөн баг наймны нэгд шалгарч цааш хасагдах журмаар өрсөлдөнө. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button