Дуучин Т.Дэлгэрмөрөн “Club 24”-ийн нээлтэд ая дуугаа өргөж, залуусыг огшоолоо

Хан-Хөхий Түшээд ХХК-ны захирал С.Батгэрэл, Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгистэй хамтран Монголдоо анхны 24 цагийн халуун хоолтой “Club 24” рестораныг нээлээ.

“Club 24” рестораны Хан-Хөхий Түшээд ХХК-ны захирал С.Батгэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Монголд анх удаа 24 цагийн рестораныг нээлээ. Та сэтгэгдлээ уншигчдтайгаа хуваалцана уу?

-Баярлалаа. Анх ресторанаа нээх санааг манай Г.Тэнгис гаргасан. Хүмүүс оройд хоол унд идэхгүй архи, дарс ууж байна. Энэ нь элэг, ходоонд нь маш муу. Тийм болохоор амт чанартай хоол ундыг хэрэглэж, архи дарсны зөв зохистой хэрэглээнд уриалах мөн өглөөний цай эрт гардаг ресторан нээе гэж ярилцаад “Club 24” нэртэйгээр хоолтой, тоглолттой ресторан нээсэндээ баяртай байна.

\

-Ямар дуучид хамтарч тоглолтоо зохион байгуулах вэ. Хэд дэхь өдөр тоглолт нь болох уу?

-Тоглолтын хуваарийн хувьд долоо хоногийн тав дахь өдөр болгон амьд хөгжимтэй шилдэг хамтлаг, дуучидтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөсөн байгаа. Анхны тоглолтын салхийг Дуучин Т.Дэлгэрмөрөн маань хагалж, 180 хүний багтаамжтай ресторанд маань 200 гаруй хүн хүрэлцэн ирсэн байна.

\

\

\

\

 

-Ресторан нь 24 цагийн турш амттай сайхан халуун хоолоор үйлчилнэ гэсэн онцлогтой байгаа. Хоолны цэсэнд ямар хоолууд багтаж байгаа вэ?

Хоолны цэс дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, мөн Корпрэйт-т ажиллаж байгаа Зоро ах хоёр маань хамтарч Ази, Европ гээд бүх төрлийн хоолоороо эрхэм үйлчлүүлэгчдаа дайлах болно.Г.Тэнгисийнхээ гарын хоолыг амтлахыг хүсэж явдаг, өдөр ирж амжихгүй байгаа залуустаа манай үүд хаалга 24 цагийн турш нээлттэй гэдгийг дуулгая.

\

 

-Дээд зэрэглэлийн тогоочтой ресторануудын хоолны үнэ өндөр байдаг. “Club 24″рестораны хоолны үнийг хэд бол гэж сонирхох олон хүн байгаа байх?

-Г.Тэнгис маань өндөр зэрэглэлийн сайн тогооч. Гэхдээ бид нар улс орноо хямралтай байхад өндөр үнийг санал болгохыг хүсээгүй.  Залуус маань эдийн засгийн хямралтай энэ үед чөлөөт цагаа гоё өнгөрүүлж чадахгүй их стрессдэж байгаа нь ажиглагдах болсон. Аль болох хямд хамгийн гол нь амт, чанартай хоолоор тохиолог орчинд бид бүхэн эрхэм үйлчлүүлэгт нартаа үйлчлэхийг зорин ажиллаж байна.

\

 

-Залуучуудын архи, дарсны хэрэглээ буруу байгаа. 24 цагаар ажиллах нь үүнийг зөв зохистой болгохыг уриалж байгаа гэсэн. Энэ талаараа?

-Ихэнхи баар, клубын гал тогоо их эрт хаадаг. Үүнээс болж залуус хоол идэхгүй шууд пиво, архи, дарс хэрэглэдэг. Энэ нь зохисгүй хэрэглээ болж хувирдаг.

Манай ресторан амьд хөгжим, жазз, транс хөгжмийг цаг цагаар хувааж явуулдаг. Тухайлбал, оройн 20:00-00:00 цагийн хооронд хамтлаг, дуучид, шөнийн 00:00 цагаас хойш поп дуучид маань ая дуугаа өргөнө. Харин 02:00 цагаас хойш залуусын хүсэн хүлээдэг транс техно аяыг джи нар маань өөрсдийн сетээрээ үйлчилнэ.

-“Club 24” такс байгаа юу?

-Их хотынхоо залууст бид нэг жил таксгүй үйлчилнэ.

\

 

Ийнхүү хөөрөлдсөний дараа Монголын ард түмний хайрлаж, хүндэлдэг дуучин Т.Дэлгэрмөрөн тус клубт хүрэлцэн ирсэн зочдод ая дуугаа өргөн тайзнаас бууж ирэхэд нь түүнийг сэтгэгдлийг сонслоо.

Дуучин Дээгий “Монгол улсын бид бүхний хайртай Улаанбаатар хотын А бүсэд “Club 24”нэртэй ресторан нээгдсэн байна. Энэхүү ресторан нь 24 цагийн турш зогсолтгүй, тансаг орчинд залуустаа үйлчлэхэд бүх зүйлээ зориулж нээжээ. Та бүхэн минь бүгдээрэй нэгдэж, өргөнөөр үйлчлүүлээрэй. Миний бие энэхүү клубын нээлтийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөж, энд хүрэлцэн ирсэн монголын маань иргэд намайг их сайхан хүлээж авлаа. Сэтгэл их өндөр байна.“Club 24″” гэлээ.

Түүний дуунд омогшиж, уяарч байдаг залуус маань сэтгэл нь огшиж Дээгийг хэдэнтээ дахиулсан шүү. Таныг“Club 24”-д урьж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button