Иргэдийн байгуулсан ногоон байгууламж дээр ТҮЦ байрлуулах зөвшөөрөл олгожээ
Шашлик хаусын автобусанд зөвшөөрөл өгөөгүй нэлээд хэл ам болж байсан СБД-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийнхэн иргэдийн бүтээн байгуулсан ногоон байгууламж дээр ТҮЦ тавих зөвшөөрлийг эрх мэдлээ ашиглан өгсөн тухай тус дүүргийн иргэд гомдол мэдүүлж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо буюу бидний мэддэгээр Хүнсний 20- ийн хуучин зүүн чиглэлд явдаг автобусны буудлын орчимд 40-р байрны оршин суугчид, аж ахуйн нэгжүүдтэй хамтран тэр хавийн ТҮЦ-үүдийг нүүлгэж, төв зам дагуух орчноо тохижуулсан байна. Ингэхдээ өөрсдийн гараар ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг хийж дуусгажээ.
Гэтэл уг газарт саяхнаас ТҮЦ байрлуулсан байна. Иргэд удаа дараа шаардлага хүргүүлж, эсэргүүцсэн ч Сүхбаатар дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийхэн уг газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгсөн хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ.