Ц.Мөнхбаярыг нэр дэвших эрхгүй гэжээ
"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр хуулийн байгууллагаас ялтай хугацаа нь дуусаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшүүлэхээс татгалзсан тухай эх сурвалж мэдээллээ.
"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нь өнгөрсөн оны 11 дүгээр сард өршөөлд хамрагдан суллагдсан. Түүнд 2014 онд Шүүхээс Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн, зандалчилсан гэсэн зүйл ангиар долоон жилийн ял оноосон байсан юм.
Харин Ц.Мөнхбаяр хорихоос суллагдсаныхаа дараа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “АУМ Алт” компаниас 80 сая төгрөг авч, тус компанийн захирал Ц.Мягмардоржоор уучлалт гуйлгуулсан. Гэвч түүнд УИХ-д нэр дэвших эрх олдсонгүй.
П.УНДРАМ
Оллоо.мн