Аз жаргал бэлэглэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе
Цагаан цаас шиг, цэцэг шиг дэрвэсэн охид хөвгүүдийн баяр өнөөдөр тохиож байна. Монголынхоо өнцөг булан бүрт суугаа бяцхан охид хөвгүүд, багачууддаа халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид 1990 онд нэгдэн орж, Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсруулан, зургаадугаар сарын нэгний өдрийг албан ёсоор “Хүүхдийн баяр” болгон мөрдөж, хууль ёсоор тэмдэглэдэг цөөн орнуудыг нэг болсон билээ. Олон улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай 1924 онд “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглалыг гэж Женев хотод батлагдаж байжээ. Монгол Улс 1925 оны тавдугаар сарын наймны өдөр их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хvсэл зориг нийлсэн хэсэг залуусын санаачилгаар Хүүхдийн төлөө байгууллагыг байгуулсан түүхтэй юм байна. Тэр цагаас хойш Монгол Улс даяар хүүхэд эмэгтэйчүүдээ хүндэтгэн баярлуулж иржээ.
Ертөнцөд өнгө өнгийн гэрэл сүүдэр нэмдэг хүүхдүүддээ аз жаргалын дээд бүхнийг хүсэн ерөөе.
Б.Сансар
olloo.mn