Татвараа төлөөгүй жолоочийг өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулахгүй
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн авто тээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй.
Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Тиймээс татвараа төлөөгүй жолоочийг өнөөдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм байна.
Б.Сансар
olloo.mn