Э.Болортуяа: Хүн хуримтлал үүсгэснээр олон зорилго мөрөөдөлтэй болдог юм байна
Хүн бүр өөрийн хэмжээнд хуримтлал үүсгэдэг. Ингэхдээ янз бүрийн аргаар хуримтлууах боломж байдаг. Энэ бүхнээс сар бүрийн цалин, орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг банкинд байршуулах замаар хуримтлал үүсгэх нь хамгийн эрсдэлгүй алхам юм. Мэдээж ингэхийн тулд арилжааны банкуудаас аль болох өндөр хүүтэй санал болгосныг сонгох нь дамжиггүй. Тэгвэл жилийн 20 хувийн урамшуулалтай хуримтлал үүсгэх боломж олгох зорилгоор “Голомт”банкнаас “Үндэсний хуримтлал” аяныг Монгол Улс даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү аянд нэгдэж өөрийн гэсэн хуримтлалыг бий болгоод байгаа“Эм-Ди-Ай” компанийн нярав Э.Болортуяатай ярилцлаа.
– Та “Голомт” банкны “Үндэсний хуримтлал” аянд хэзээнээс нэгдсэн бэ? Ер нь хуримтлал үүсгэхийг давуу тал нь юу байна?
– Өнгөрсөн оны буюу 2015оны арваннэгдүгээр сард “Голомт” банкнаас “Үндэсний хуримтлал” аяныг зохион байгуулсан юм. Үүнийг сонсоод ажлынхаа хажуугийн буюу “Жайпэн таун” дахь “Голомт” банкны салбарын эдийн засагч, зээлийн ажилтнууд манай байгууллагад санал тавьсан юм. Энэ дагуу Халиун захиралтай манай “Эм-Ди-Ай”компанийн хамт олон хамрагдаж, бүгдээрээ хуримтлалтай болсон. Хамгийн гол нь,хуримтлуулсан мөнгөн дээр жилийн 20 хувийн урамшуулал нэмэгдэж орох нь бидэнд таалагдсан.
– Хуримтлалтай болсноос хойш сард хэдэн төгрөг хийж байгаа вэ?
– Цалингаасаа хоёр хувааж хийдэг. Жишээ нь, урьдчилгаа цалингаас 150 мянган төгрөг, сарын эцсээс мөн 150 мянган төгрөг хийдэг болсон. Ингэснээр сард 300 мянга, жилд гурван сая 600 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж байгаа юм. Мэдээж үүн дээр жилийн хүү болох 720 мянган төгрөг нэмэгдэж орно.
– Ингэж мөнгөн хуримтлал бий болгосноор таны амьдралд ямар нэгэн гарч байгаа юу?
– Хуримтлалаа харах болгондоо их урамшдаг болсон шүү дээ. Өмнө нь хуримтлал бий болгоно гэж ярьсаар байгаад чаддаггүй, нэг мэдэхэд л мөнгөө үрээд дуусгачихдаг байсан. Юунд зарцуулсан нь мэдэгдэхгүйгээр дуусдаг байлаа шүү дээ. Харин хуримтлалтай болсноос хойш мөнгөө хямгатай зарцуулдаг болсон. Мэдээж эхний хоёр, гурван сард хэцүү байсан. Одоо бол нүдэн дээр мөнгө өсөж байгааг хараад урамшиж байна. Үүнээс гадна сар бүр хүүхдэдээ мөнгө хуримтлуулдаг болсон.
– Хүүхэддээ хуримтлал үүсгэсэн гэж байна. Энэ талаар тодруулахгүй юү?
– Ажилд орсон өдрөөсөө хүүхдийн хуримтлал үүсгэсэн. 2015 оны өдийд ажилд орж байсан. Манай компани жил бүрийн хүүхдийн баяраар байгууллагынхаа ажилчдын хүүхдэд 20 мянган төгрөгийн данс нээж өгдөг. Хүүхдэд чихэр, жимс өгөх биш, нүдээ олсон том бэлэг гэж боддог юм. Манай ажилчид ч дуртай хүлээж авдаг. Харин “Голомт” банкинд хуримтлалтай болсныхоо дараа хүүгийнхээ дансанд сар бүр 30 мянган төгрөг нэмж хийдэг болсон.
– Мөнгө хуримтуулах болсон шалтгаан юу бэ?
– Аав маань хэлэхдээ ямар ч хүн, тэр тусмаа эмэгтэй хүн их, бага хэмжээний хуримтлалтай байх хэрэгтэй гэж захидаг. Хуримтлал үүсгэсэн нь аавын маань хэлсэн, ярьсантай холбоотой.
– Яагаад “Голомт” банкийг сонгосон бэ?
– Нэгдүгээрт ажилд ойрхон. Хоёрдугаарт, гэрээний нөхцөл нь маш боломжийн. Жилд хэдэн ч төгрөг хийсэн 20 хувь нэмэгдэж ордог давуу талтай.
– Хуримтлуулсан мөнгөө юунд зарцуулах бэ?
– Үл хөдлөх хөрөнгө ч юмуу, эсвэл байрны урьдчилгаа болгох төлөвлөгөөтэй. Цаашдаа амьдралын нэг хэвшил болгоно гэсэн бодолтой байна.
– Тань шиг хуримтлал үүсгэх бодолтой залуус олон бий. Тэдгээр хүмүүст хандаж юу хэлмээр байна?
– Одооноос хуримтлал бий болгоорой. Их бага гэлтгүй тодорхой хэмжээний хуримтлал үүсгэснээр улам их урам ордог юм байна. Үүнийгээ дагаад янз бүрийн зорилго мөрөөдөл санаанд багтдаг юм байна шүү. “Голомт” банкнаас зохион байгуулж буй “Үндэсний хуримтлал “ хөтөлбөрт хамрагдаж тодорхой хэмжээний хуримтлалтай болсондоо баяртай байна.