Голомт банк сайн оюутнуудад жилийн 5 хувийн хүүтэй сургалтын зээл олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк нь 2016 оны 5-р сарын 19-ний өдрөөс эхлэн жилийн 5% хүүтэй оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэллээ.

 

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нь эх орны ирээдүй болсон оюунлаг залуусаа ямагт дэмжин ажиллаж ирсэн бөгөөд  бизнесийн байгууллагаас анхлан санаачилж хэрэгжүүлсэн “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өө 13 дахь жилдээ, “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРА”-аа 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, нийт 1300 оюутанд 1 тэрбум гаруй  төгрөгийн тэтгэлэг олгожээ.  

Голомт банк нь энэ үйл хэргээ улам өргөжүүлж,  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “САЙН ОЮУТАН” хөтөлбөрт нэгдээд байна. Учир нь улсын хэмжээнд суралцаж буй  нийт оюутнуудын 49% нь 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлөөгүй байна гэсэн судалгаа бий.

Үүнээс үүдэн оюутан залуус хичээл завсардах, ирээдүйдээ итгэх алдрах зэрэг бэрхшээл тулгардаг тул БСШУЯ Голомт банк хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд богино болон урт хугацааны дахин санхүүжилтийн гэсэн 3 төрлийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож эхэллээ. Оюутан залуус та бүхэн Голомт банкны бүх салбар тооцооны төвд хандан зээлээ судлуулах боломжтой юм.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button