Ж.Мэндбаяр хөрөнгөө эргүүлж авахаар шүүхэд ханджээ

Залилан мэхэлж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдан 10 жил хоригдсон “Глоб кредит” ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаяр өнөөдөр мэдээлэл хийв. Түүний хувьд хорих ялаа эдлээд өнгөрсөн онд суллагдсан билээ. Харин үүнээс хойш алдсан хөрөнгөө олж авч, иргэдийн хохирлыг барагдуулна хэмээн төрөөс нэхэмжлэх болсон юм.

Ж.Мэндбаяр ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаа хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо. 

2006 онд “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны байрыг /одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилга/ дуудлагаар худалдсан байна. Ингэхдээ 4 тэрбум 420 сая төгрөгийн үнэлгээтэй барилгыг үнэгүйдүүлж 1 тэрбум 570 сая төгрөгөөр худалдсан, БГД-ийн 16 дугаар хороо Орхоны 1-22 тоотод байх 4 давхар барилгыг 1 давхар хэмээн дуудлагаар худалдсан гэх мэтээр “Глоб Кредит”-ын олон хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэв. Тиймээс энэ мэт хууль бусаар үнэгүйдүүлсэн эд хөрөнгөө авч  хохирогчдын хохирлыг барагдуулна гэлээ. Мөн тэрбээр ХЗХ ажиллуулж байсан иргэд нэгдэж, хохирлыг барагдуулахаар ажиллах ёстойг онцолсон юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button