Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр зөвлөлдөв

   “Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах  арга зам” зөвөлөлдөх уулзалтыг ЭМСЯ-аас өнөөдөр зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны удирдлагууд,  эх, хүүхдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцож эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын эхний жилийн эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 66,9 буюу өмнөх оны мөн үеийн түвшнээс 3,5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26,2 болж нялхсын эндэгдэл 22.7, нярайн эндэгдэл 10.8 болж өссөн буюу эхийн эндэгдэл 2015 онд бүтэн жилдээ бодит тоогоор 21  болсон байна.  

  Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь аймгуудад тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж. 

 

П.УНДРАМ

Оллоо.мн

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button