Төрийн хүндэт харуулын хувцас АСЕМ-ийн зочдод гологдож байгаа гэв үү
Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал өнөөдөр боллоо.
АСЕМ-ийн хүрээнд Төрийн хүндэт харуулын хувцасны шинэчлэлиийг тус зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, зарлигийн төсөл уламжлахаар тус хурлаас шийдвэрлэжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн