Орост зориулсан ”Volkswagen”

Германы Volkswagen компани "Polo" седаныхаа “Спорт GT" хувилбарыг зөвхөн Оросын зах зээлд зориулан 300 ширхэгийг хийжээ.  Цагаан ба мөнгөлөг өнгөтэй энэ автомашин хар өнгийн бүхээгийн дээвэр болон ачааны хэсэгтээ хар, улаан зураастай байх гэнэ.

Шинэ загвар 1,4 литрийн эзлэхүүнтэй бензин турбо хөдөлгүүртэй ба 125 морины хүчтэй, 6 шатлалын механик хурдны хайрцагтай байна. Үнийн хувьд одоогоор тодорхойгүй байна.

\

 

Эх сурвалж: Moto.mn – Экспертийн индэр
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button