Мүүнийхнийг баривчилсан уу

Баасан гарагийн шөнө Монгол дахь Мүүний шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгддэг Японы иргэн Мацүмото, Солонгосын иргэн Кан нарыг баривчилсан байна. Энэ талаар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалын өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.  

Тэрбээр “Өнгөрсөн шөнө Монгол дахь Мүүний шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгдэх Мацүмото, Солонгосын иргэн Кан нарыг баривчилсан байна. Эд нар бол гол төлөөлөгчид бөгөөд хөрөнгийн эзэд юм. Нийгэмд Мүүний аюулыг сануулж шүгэл үлээсэн бүсгүй Э.Цэрэндээ талархая. Чи үнэхээр чадлаа. Гайхамшигтай бүсгүй чамд баярлалаа. Монгол дахь Мүүн ажиллагаа цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн үр дүн ийнхүү гарч эхэллээ. 

Ард олныхоо төлөө зоригтой шийдвэр гаргасан Гадаадын иргэн харьяатын газар болон Хууль хүчнийхэндээ талархая. Одоо Мүүнийхний гар хөл болсон монголчууд ухаарч амьдрах хэрэгтэй. Мүүнийхэнд үйлчилдэг зарим нэг хуульчид улс орноо бодоорой доо” гэсэн байв. Цэнхэр үст Э.Цэрэнгийн шүгэлдсэн Мүүний урсгалын талаарх асуудал нэг хэсэг нийгэмд томоохон дуулианыг тарьж, асуудлын мөрөөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Монгол дахь Мүүн ажиллагаа” сэдэвт цензургүй сурвалжлагыг бэлдэж, олны анхаарлыг татаж байсан билээ. 

\

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button