Улаанбуудайн төлөвлөсөн тариалалт дуусчээ

Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,  16.3  мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган  га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.

 

Өнөөдрийн байдлаар 332.2 мянган га-д үр тариа үүнээс 314.5 мянган га-д улаанбуудай, 17.7 мянган га-д бусад таримал, 10.9 мянган га-д төмс,  4.8 мянган га-д хүнсний ногоо, 6.4 мянган га-д малын тэжээл, 28.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 383.3 мянган га-д тариалалт хийж 99.5 хувийн явцтай байна.

 

Үр тарианы тариалалт 102.9 хувьтай байгаа бол төмс 81.1 хувь, хүнсний ногоо 68.1 хувь, тэжээлийн ургамал 39.7 хувь, тосны ургамлын тариалалт 114.3 хувьтай байна.

 

Улаанбуудайн төлөвлөсөн тариалалт дууссан. Төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамлын тариалалт үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button