Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна
Засгийн газрын хуралдаанаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.
Одоогоор замын ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн дүүргэлт 100 хувь, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил 98 хувь, суурийн ажил 52 хувь, хучилтын ажил 33 хувь, хиймэл байгууламжийн ажил 70 хувь хийгдсэн байна.
olloo.mn