Робот эмнэлэгт ажиллана
Бельгийн Остенд, Льеж гэсэн хотын эмнэлэгт “Pepper” робот ажиллахаар болжээ. “Софтбанк” компанийн бүтээсэн анхны хүний сэтгэлийг мэдрэх чадвартай тус ухаалаг робот дуу хоолой, дохио, нүүр хувиралыг хүртэл унших чадвартай аж.
Тэгвэл робот эдүгээ Бельгийн хоёр ч эмнэлгийн хүлээн авах тасагт ажиллахаар болсон байна. Ингэснээр эмнэлгийн байгууллагад ажиллан, өвчтөнүүдтэй харьцаж буй дэлхийн хамгийн анхны робот болж байгаа юм. Роботын өндөр нь 140 см бөгөөд цагаан өнгөтэй, дугуйтай. Мөн 20 гаруй орны хэлээр ярьж чаддаг байна.
Үүнээс гадна өвчтөнүүдийг өрөөнд нь түрж оруулах чадвартай гэдгийг зохион бүтээгчид нь онцолжээ. Ямартай ч, 30 мянган орчим еврогийн үнэтэй энэхүү робот эмнэлэгт хүлээн авах ажилтны үүргийг ийнхүү гүйцэтгэх нь.
Монголын мэдээ
Б.Даваахүү