Б.Төмөрбаатар Олимпийн наадмын шүүгчээр ажиллана
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) Рио-2016 олимпийн наадамыг шүүх 50-н шүүгчийн нэрийг зарлалаа. Энэхүү жагсаалтад Монгол Улсын иргэн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар багтжээ.
Б.Төмөрбаатар шүүгчийн хувьд ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнүүдийг чамгүй олон удаа дэнсэлсэн туршлагатай.
Сонирхуулахад, Одоогоор Монголын шүүгчдээс Б.Төмөрбаатар, М.Бөхбат нар “Рио-2016” олимпод шүүгчээр оролцох эрх өвөртлөөд байна.
olloo.mn