МАН боловсролын салбарт чиглэсэн чухал асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ
МАН мөрийн хөтөлбөртөө боловсролын салбар чиглэсэн нэгэн чухал асуудлыг тусгажээ. Тодруулбал МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол нэгэн зүйл нь гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын асуудлыг шийдвэрлэж, хүрэлцээг сайжруулахаар тусгаж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хүрээлцээгүйн улмаас гурван ээлжээр хичээллэдэг 22 сургууль байгаа аж. Тэдний 21 нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Ингэхдээ анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралдцаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжийнх болгоно гэжээ. Хэдий сургууль, цэцэрлэгт нэг ч төгрөг төсөвлөөгүй ч засгийн эрхэнд гарсан нам зөв бодлого хэрэгжүүлбэл байдлыг өөрчлөх боломжтой.
Өөрөөр хэлбэл, ямар ч ажлыг хийхэд сэтгэл дутдагаас хөрөнгө дутдаггүй гэх үг бий. МАН-ынхан гурван сарын настай цэцгэнд өч төчнөөн мөнгө зарлагддаг байдлыг буруушааж, энэ мөнгөө боловсролын салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Хогны ногоон уутанд 1-8 тэрбумыг зарцуулсан байх жишээтэй. Гэтэл энэ хэмжээний мөнгөөр багадаа 5-6 цэцэрлэг барих бүрэн боломжтой хэмээн тэд хэлж байна.
Энэ мэт МАН боловсролын салбарт тулгамдсан асуудлыг эхнээс нь эрэмбэ дараатайгаар шийдэх хөтөлбөр боловсруулж, гарцаа тодорхойлжээ. Харин одоо иргэн таны сонголтоос хамаарч, энэ бүх зорилт хэрэгжих эсэх нь тодорхой болно.
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб