Дарханд ажлын байрыг ингэж нэмэгдүүлэх боломжтой

Эдийн засгийн ухааны доктор, профессор Баагаагийн Баттөмөр өчигдөр Дархан-Уул аймгийн захын худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй билээ.

Худалдаа эрхлэгчидийн хувьд сүүлийн гурван жил дарааллан иргэдийн амжиргаа эрс муудаж, ашиг орлого нь буурсан талаар ярьж байлаа. Үүнийг тэд цагтаа үйлдвэржилт хөгжин цэцэглэж байсан Бурхантын хөндийд өнөөдөр ихэнхи үйлдвэрүүд нь хаалгаа барьж, иргэд нь ажилгүй болсонтой холбон тайлбарлав. Тиймээс хэдхэн жилийн өмнө өдөрт бүтэн үхэрийн мах зардаг байсан захын махны худалдаачин өнөөдөр 7 хоногт арай ядан энэ хэмжээний махыг зарж байна. Мөн өдөрт 2 шуудай төмс зардаг ногооны худалдагч 10 хоногт энэ хэмжээнийг ногоог худалдаж байгааг уулзалтын үеэр хэлж байна. Иргэд ажилгүйгээс болж хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ ч авч чадахгүйд хүрч, ихэнх нь нимгэн хэтэвчээ тэмтэрч, бүсээ чангалж байгаа нь нууц биш.

\

 

Тэгвэл дарханчуудын аж амьдралыг өөд татахад иргэдийн зүгээс мэргэжлийн эдийн засагч хэрэгтэй байгааг иргэд дуу нэгтэй хэлж байлаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт 100:21 буюу бүх аймагт нийтдээ 100 үйлдвэр байгуулахаар тусгасан. Үүнээс дарханчуудад зориулан 6 томоохон үйлдвэр байгуулахаар болсоноос Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг Төмөртэй ордод тулгуурлан өргөтгөн бүтээгдэхүүнийх нь нэр төрлийг нэмэгдүүлж, ажлын байрыг өсгөхөөр болжээ.

 Мөн зураг төсөл, санхүүжилт, байгуулах газар нь хэдийнээ тогтоогдсон ч төрийн залгамж бодлогогүйн улмаас гацсан Нефтийн үйлдвэрийг байгуулах, эсгий, нэхий эдлэлийн үйлдвэрийг болон жижиг дунд үйлдвэрүүдийг өргөжүүлэх зэргээр ажлын байрыг ихээр нэмэгдүүлэхээр нам мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.

Залуус ажилтай байвал дагаад ядуурал, архидалт буурна. Тиймээс эдийн засгийн хямралаас гарах бас нэгэн шийдэл бол ажлын байрыг нэмэгдүлэх гэдэг дээр иргэд дуу нэгтэй. Дарханыхан МАН-ын гурван эдийн засагчаа хамтаар дэмжиж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэн ХАМТДАА ХӨГЖЬЕ!

\

\

 

УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб.

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button