М.Шарапова давж заалдлаа

Олон улсын талбайн теннисний холбоо  /ОУТТХ/-ноос Мария Шараповаг сэргээш хэрэглэсэн гэж үзээд тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хассан билээ. Тэгвэл Мария Шарапова энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдлаа.

Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагаас /WADA/ гаргасан хориотой эмийн жагсаалтад багтдаг ““мельдони” гэдэг эмийг хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсоны дараа гуравдугаар сард Шараповагийн тоглох эрхийг түдгэлзүүлээд байсан юм.

Харин тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хассан болохыг ОУТТХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцсэн тамирчин бүсгүй Спортын арбитрын шүүхэд давж заалдсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button