Есөн хөлт цагаан тугийг залах ёслол эхэллээ
Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
Үндэсний их баяр наадмын өглөө Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залдаг уламжлалтай.
Уг уламжлалын дагуу өнөөдөр 09.30-11.00 цагийн хооронд Төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Энэ үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм. Мөн долдугаар сарын 12-нд Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу буцаан залах тул 21.50 цагт Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
П.УНДРАМ
Оллоо.мн