Худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарь
Дэлгүүрүүд долдугаар сарын сарын 11, 12–нд амарч, 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
“НОМИН ХОЛДИНГ” ХХК–НЫ САЛБАР ДЭЛГҮҮР
VII/10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
VII/11,12,13-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар амарна.
VII/11,12-нд III хороололд байрлах “Номин” салбар амарна.
Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“АЛТАН ЖОЛОО ТРЕЙД” ХХК –НЫ “САНСАР” СҮЛЖЭЭНИЙ БҮХ СУПЕРМАРКЕТУУД
VII/10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана.
VII/10, 11, 12, 13–ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 06.00-24.00 цагт,
VII/14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана.
VII/10–аас VII/20 хүртэл Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв хүртэл амарна.
VII/20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“БОСА-2” ДЭЛГҮҮР
VII/10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана.
Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.
“МИНИЙ ДЭЛГҮҮР” СҮЛЖЭЭНИЙ ДЭЛГҮҮРҮҮД
VII/10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана.
Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“СКАЙ” ИХ ДЭЛГҮҮР
VII/10 болон баярын өдрүүдэд ажиллахгүй.
“НАРАНТУУЛ” ХУДАЛДААНЫ ТӨВ
VII/10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж,
VII/11–19-ний өдрүүдэд амарч,
VII/20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“ХАР ХОРИН” ХУДАЛДААНЫ ТӨВ
VII/10–нд 09.30 -20.00 цагт ажиллаж,
VII/11-16-ны өдрийг дуустал амарна.
VII/16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“БАРС” 1, 2 ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД
VII/10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж,
VII/11-14-ний өдрийг дуустал амарч,
VII/15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААНЫ ТӨВ
VII/10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж,
VII/11-17-ныг дуустал амарч,
VII/18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
“ДА ХҮРЭЭ ТРЕЙД” ТЕХНИКИЙН ЗАХ
VII/10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж,
VII/11-15–ныг дуустал амарч,
VII/16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
АЖ ҮЙЛДВЭРИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮРҮҮД
VII/10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,
VII/11-15–нд амарна.
VII/16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.