АСЕМ: 14,16-нд ТЭГШ, 15,17-нд СОНДГОЙ тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно
Улаанбаатар хотноо энэ сарын 15, 16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ЗЦГ-аас дараах санамж гаргажээ.
САНАМЖ:АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гэндэнгийн гудамж. Олимпийн гудамж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэр цогцолбороос зүүн чиглэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамжны замууд 2016 оны 07 дугаар сарын 12-ны 01:00 цагаас эхлэн хаагдах бөгөөд үндсэн уулзалтаас гадна төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид зорчих үөд Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьянгүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж. Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлж чиглэлийн замууд түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хаагдах тул замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч. дээрх хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд доорх зүйлийг анхаарна уу.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч: Нийслэлийн засаг даргын 2016 оны А/584 дугаар захирамжид 2016 оны 07 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоотой. 15, 17-ны өдрүүдэд сондгой тоотой тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохоор заасныг мөрдөх;
Замын хөдөлгөөнд сахилга соёлтой, оролцох цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх. өөрт болон алба хаагчдад хүндрэл учруулахгүй байх;
Түгжрэл саатал үүссэн. хөдөлгөөнийг түр хаасан үед дуут дохио өгөх, эсрэг хөдөлгөөнөөр зорчихгүй. нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй, хүлээцтэй байх, ЗХД баримтлах;
Хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх: Тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй аль болох явганаар хөдөлгөөнд оролцох;
Зөвшөөрсөн маршрут, чиглэлийн дагуу зорчих;
Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх:
Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах хаягийн бүртгэл бүхий бичиг баримтыг биедээ авч явах;
Хязгаарлалтын бүсийн гадна байршилтай автомашины зогсоол талбайг ашиглаж, явганаар хөдөлгөөнд оролцох;
Аж ахуй нэгж байгууллага:
Үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийх;
Ажилчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх ажлыг дотооддоо зохион байгуулах;
Тухайн байгууллагад ажилладаг болохыг нотлох баримт бичгийг биедээ авч явах;
Хязгаарлалтын бүсийн гадна байршилтай автомашины зогсоол талбайг ашиглаж, аль болох явганаар хөдөлгөөнд оролцох;
Жич: АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалт, төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүрэлцэн ирж хурлын арга хэмжээнд оролцож, төрийн айлчлал хийснээр 2016 оны 07 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд буцах тул дээрх хугацаанд төлөөлөгчид зорчих үед тодорхой замуудыг бүрэн болон хэсэгчлэн хаахыг анхаарна уу.