Монгол Улсын мэргэн цолтон хоёр төрлөө
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харвааны аваргууд тодорсон. Хамгийн өндөр оноо авсан шигшээ найман харваачид дөрвөн сум тавьж, аваргыг тодруулсан юм. Энэ жилийн баяр наадмаар vурын харваанд Завхан, Өвөрхангай аймгийн харваачид өнгөтэй байж шинээр хоёр мэргэн цолтон төрсөн юм. Эрэгтэй харваач Д.Дэмбэрэлсайханд Улсын мэргэн цол, сурын эмэгтэй харваач Г.Пунсалдуламд Улсын мэргэн цол тус тус олгох Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, шагналыг гардууллаа.
Б.Сансар
olloo.mn