Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвасыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвасыг АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг хүслээ.

Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье гээд Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буйгаа тэмдэглээд Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайдын түвшинд анх удаа Монгол оронд зочилж байна гэлээ.

Ерөнхий сайд нар хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Энэ үеэр уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, цахим засаглал, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолж байлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Нямаа нар байлцлаа.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button